- Aug 4, 2026
- ДЦС-5
Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, төслийн гол бүтээн байгуулалтын нэг болох 2 дугаар зуухны суурийн даацын тавцангийн бетон цутгалтын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэлээ.
Одоогоор 1 дүгээр зуухны суурийн арматурын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын талбайд бетон зуурмагийн узелийн суурийг цутгаж, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг эхлүүлээд байна. Мөн ажилчдын түр сууц болон бусад туслах байгууламжийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.

ДЦС-5 төслийн барилга угсралтын ажил эрчимжиж эхэлснээр нийслэлийн өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах стратегийн бүтээн байгуулалт бодит ажил болон урагшилж байгааг харуулж байна.

