НИТХ 25/01 тогтоолоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлагдсан.
НИТХ 25/22 тогтоолоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрмийг баталсан.
НЗД-ын А/490 захирамжаар ДЦС-5 төслийн бүрэн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Төслийн урьдчилсан үнэлгээ хийгдэж, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргаар батлуулсан
Төслийн бүрэн шинжилгээ хийгдэж, дүгнэлтийг баталсан.
НЗД-ын А/689 захирамжаар төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан
Төслийн бүрэн шинжилгээний дүгнэлтийг НИТХ-д танилцуулж, НИТХ-ын 25/84 тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн танилцуулга хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Урьдчилсан шалгаруулалтын саналыг хүлээн авч, 8 оролцогчоос 4 нь санал ирүүлсэн.
Хураангуй жагсаалтад шалгарсан 3 компанид уралдаант шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлсэн.
Уралдаант шалгаруулалтын төслийн саналыг хүлээн авч, 2 оролцогч санал ирүүлсэн.
Төслийн саналыг үнэлж дуусган, үр дүнг оролцогчдод мэдэгдсэн.
Түншлэлийн гэрээний хэлэлцээр хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг НЗД-ын А/1223 захирамжаар байгуулагдаж, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн оролцогчтой хэлэлцээр эхлүүлсэн.
“Митайм Интернэйшнл” ХХК-тай гэрээний төслийг харилцан тохиролцож, эцэслэсэн.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд гэрээний төслийг танилцуулсан.
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлуулав.
Нийслэлийн Засаг дарга болон “Митайм Интернэйшнл” ХХК нар түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав.
© 2025 ДЦС-5.