Утас: (976) 75992505
Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, СБД 1-р хороо
Имэйл: contact@tpp5.mn
ТӨСЛИЙН

Ач холбогдол

stock
Эдийн засгийн үр өгөөж

Шинэ ажлын байр нэмэгдэнэ.
ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, НДШ зэрэг татвар хурамжуудаар улсын төсөвт

Цахилгаан, дулааны эрчим хүч

Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр

Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө

Утааны хийд агуулагдах дэгдэмхий үнсийг 99%-ийг шүүнэ.
Агаар мандалд хаягдах NOx, SOx-ийг зөвшөөрөгдөх хэмжээнд

Эрчим хүчний хараат бус байдал

Цахилгаан эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг дээшлүүлнэ.

ТӨСЛИЙН

товч танилцуулга

stock

Төслийн байршил:

Станцын үндсэн барилга байгууламжийг Баянгол дүүргийн 20-р хороонд, Дулааны хоёрдугаар станцаас баруун урд зүгт 400 метрийн зайд барихаар төлөвлөсөн. Нийт 26 га талбайд байрлах шинэ станц нь одоо байгаа дэд бүтцийг оновчтой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Дэд бүтэц

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн талбайд баригдах бөгөөд Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүт зэрэг ордын хүхэр багатай хүрэн нүүрсийг түлш болгон ашиглана.

Технологи

Эргэлтэт буцламтгай үет шаталттай технологи ашигласнаар утааны хийн ялгарал 99 хувийн үр ашигтай шүүгдэж, NOx ба SOx-ын хэмжээ байгаль орчны стандартад бүрэн нийцнэ. Турбин, генератор нь агаарын хөргөлттэй системтэй тул усны хэрэглээг бууруулж, аюулгүй ажиллагааг дээшлүүлнэ.

Санхүүжилт

Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.5 сая ам.доллар бөгөөд үүний 20 хувийг нийслэлийн төсвөөс, 80 хувийг хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх бүтэцтэй.

ТӨСЛИЙН

талаар

stock
ТӨСЛИЙН

эрх зүйн орчин

stock
1.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтуудыг хангахад чиглэсэн.
1.
2.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.
2.
3.
Журмын дагуу Эрчим хүчний яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас холбогдох саналуудыг авч, дэмжигдсэн.
3.
4.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан.
4.
5.
Техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн.
5.
6.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төслийн Урьдчилсан үнэлгээ болон Бүрэн шинжилгээ хийгдэж, НИТХ-аар батлагдсан.
6.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл

Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын ирээдүйн эрчим хүчний найдвартай байдлын баталгаа юм