Утас: (976) 75990525
Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, СБД 1-р хороо
Имэйл: contact@tpp5.mn

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станцын төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, туршилт тохируулга, ашиглалтад оруулах хүртэлх бүх үе шатанд захиалагчийн хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, төслийн үр ашгийг хангах.”

“Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний найдвартай шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх түншлэлийн төслийг олон улсын стандарт, ил тод, хариуцлагатай хяналтын тогтолцоонд тулгуурлан үр ашигтайгаар хэрэгжүүлж, захиалагчийн хяналт болон төслийн удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэгч жишиг байгууллага болно.”

Стратегийн зорилго 1

Төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулга, ашиглалтад бэлтгэх үе шатанд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангуулна.

Стратегийн зорилго 2

Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) түншлэлийн төслийн хэрэгжилтийг гэрээний нөхцөл, төлөвлөгөө, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, төслийн оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган төслийг хугацаанд нь үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хууль, эрхзүйн орчин

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтуудыг хангахад чиглэгдсэн.

- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.

- Журмын дагуу Эрчим хүчний яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас холбогдох саналуудыг авч, дэмжигдсэн.

- Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан.

Техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төслийн Урьдчилсан үнэлгээ болон Бүрэн шинжилгээ хийгдэж, НИТХ-аар батлагдсан.

БИДНИЙ ТУХАЙ

     Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэн “Цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго”-оор “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачааллын горим тохируулгын цахилгаан станцыг барих шийдвэрийн дагуу Эрчим Хүчний Яамны дэмжлэгтэйгээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрчим хүчний группийн Тяньжины эрчим хүчний барилга угсралтын компанитай 300МВт-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

     2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр станцын үнсэн сангийн талбайд 300МВт-ын хүчин чадал бүхий орчин үеийн дулааны цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг дэмжиж батлуулсан.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд болох 4.2.34. Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөж, шинэ цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортлох, Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд тусгагдсаны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг өргөтгөх, “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих асуудлыг судалж, танилцуулахыг даалгасан.

     Уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/22 дугаар тогтоолоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан.

test 75%
Test1 95%
Test2 85%
Test3 97%

Байгууллагын бүтэц

Organization_Structure